COIN худалдаа /гарын нойтон алчуур/

COIN худалдаа /гарын нойтон алчуур/ 𝐂𝐨𝐢𝐧 буюу гарын нойтон арчуурын бөөний худалдаа.
Нэг уутанд: 500ш
Үнэ: 25'000
🚚Хүргэлт: 5000, 3-с дээш захиалгад үнэгүй хүргэнэ.

07/08/2026

Бензин хомс байна гээд та бүхэн шатахууны саваа хэт дүүргэж болохгүй

• Шатахууныг тэлэх зай үлдээх ёстой. Автомашин үйлдвэрлэгчид банкны дээд хэсэгт 10-15%-н хоосон зайг ууршилт болон тэлэлтэд зориулж заавал үлдээдэг
• Хэрэв амсарт нь тултал дүүргэчихвэл тэлсэн бензин болон түүний уур банкнаас хальж, яндангийн халуун эд ангиуд дээр дусах эсвэл цахилгааны утас руу орж гал гарах эрсдэлийг үүсгэдэг
• EVAP (Канистр) системийг эвдэх аюултай

07/08/2026

0 км үлдсэн гэж заах үед яг 0 болж тасалдаж машин унтардаг уу?

Dashboard дээр Range 0 km гэж заах нь яг 0 литр бензин үлдсэн гэсэн үг биш юм

• Бүх автомашинд аюулгүйн нөөц байдаг ба компьютер аюулгүйн нөөц үлдээгээд 0 гэж харуулдаг
• Гэхдээ энэ нөөцөөр баталгаатай тэдэн км явна гэсэн үг огт биш, хэрхэвч аз туршиж болохгүй
• 110 л багтаамжтай LC300-н хувьд 15 л/100 км зарцуулдаг бол 10 орчим литр шатахуун аюулгүйн нөөцөд үлддэг ба онолын хувьд 60-70км явах боломж бий

05/08/2026

Шатахуун зарцуулалтыг дараах 5 хүчин зүйл 2 дахин ч нэмж болдог, шатахуун хүндрэлтэй энэ үед жолоодлогын дадлаа сайжруулаад аваарай

1. Жолоодлогын хэв маяг 10-30% нэмнэ
2. Хурд 10-20% нэмнэ
3. Түгжрэл, сул ажиллагаа 5-15% нэмнэ
4. Дугуйн даралт буруу бол 3-5% нэмнэ
5. Илүүдэл жин, агаарын эсэргүүцэл 1-10% нэмнэ

Шатахуун хэмнэх шалгарсан аргууд:
• Огцом хаазлах, хүчтэй тоормослохоос зайлсхий
• Дугуйн даралтаа үйлдвэрлэгчийн зөвлөсөн хэмжээнд барих
• Тогтвортой хурдтай явах, 60–80 км/ц яг зөв
• Хурд хэтрүүлэхгүй байх
• Урт хугацаагаар сул ажиллуулахгүй байх
• Зам, цагаа урьдчилан төлөвлөж түгжрэлээс зайлсхийх
• Машинаас хэрэггүй ачаагаа гаргах
• Дээврийн хайрцаг, рейлийг хэрэглэхгүй үедээ авах
• Хөдөлгүүрийн тосыг зөв төрөл, зөв хугацаанд нь солих
• Агаар шүүгчийг хугацаанд нь солих
• Cruise Control-ийг шулуун замд ашиглах
• Цонхоо нээхийн оронд өндөр хурдтай үед A/C ашиглах
• Дугуйн тэнхлэг, баланс алдагдсан бол тохируулах
• Хөдөлгүүрийн асаасан анхааруулах гэрлийг үл тоохгүй, гэмтлийг эрт засах
• Үйлдвэрлэгчийн заасан үйлчилгээ, арчилгааг тогтмол хийх

31/07/2026
31/07/2026

Бүх ослын 94% нь жолоочоос л болдог, гол шалтгаан болох 100 алдаа:

Дараах зүйлсийг бүгд зөв хийж дадахад л бараг осолгүй болно, харин хүний алдааг технологи нөхдөг

Анхаарал сарниулах алдаа
1. Жолоо барьж байхдаа утас ашиглах
→ Замын нөхцөлд хариу үйлдэл хийх хугацаа алдана.
2. Мессеж бичих
→ Хэдхэн секунд замаас хараа сална.
3. Дуудлага хийх үед анхаарал сарних
4. GPS тохируулах гэж оролдох
5. Машины дэлгэц удаан оролдох
6. Сошиал, зураг шалгах
7. Хэт чанга хөгжим сонсож орчноо мэдрэхгүй болох
8. Зорчигчтой хэт анхаарал сарниулах яриа хийх
9. Хоол идэж, ууж явах
10. Арын суудал руу эргэж харах

Хурдтай холбоотой алдаа
11. Хурд хэтрүүлэх
12. Замын нөхцөлд тохироогүй хурд сонгох
13. Уулзвар дээр хурд бууруулахгүй байх
14. Сургууль, хүүхдийн бүсэд хурдлах
15. Эргэлт дээр хэт хурдтай орох
16. Гүйцэж түрүүлэхдээ хэт хурд авах
17. Шар гэрлээр амжих гэж хурд нэмэх
18. Гулгаатай үед хурд хэвээр барих
19. Шөнийн цагаар хэт хурдлах
20. Өөрийн хурдны мэдрэмждээ хэт найдах

Зай барилт ба байрлалын алдаа
21. Урд машинтай хэт ойр явах
22. Тоормосны зай тооцохгүй байх
23. Сохор бүсэд удаан явах
24. Том машины хажууд аюултай байрлал эзлэх
25. Эгнээнд буруу байрлал сонгох
26. Машины оврыг буруу тооцох
27. Зогсоолд зай буруу тооцох
28. Ухрахдаа эргэн тойрноо шалгахгүй байх
29. Камерт хэт найдах
30. Замын нөхцөлд байрлалаа тохируулахгүй байх

Эгнээ солих, маневрын алдаа
31. Эргэх дохио өгөхгүй байх
32. Толинд харахгүй эгнээ солих
33. Сохор бүс шалгахгүй байх
34. Гэнэт эгнээ солих
35. Буруу эгнээнд орох
36. Давхар эгнээ зөрчих
37. Буруу газар эргэх
38. Огцом эргэх
39. Буцаж эргэхдээ анхааралгүй байх
40. Гүйцэж түрүүлэх дүрэм зөрчих

Дүрэм зөрчих
41. Улаан гэрлээр гарах
42. Шар гэрлээр уулзвар нэвтрэх
43. STOP тэмдэг үл тоох
44. Давуу эрх зөрчих
45. Явган зорчигчид зам тавьж өгөхгүй байх
46. Эсрэг урсгалд орох
47. Хориглосон газар эргэх
48. Буруу зогсох
49. Замын тэмдэг анзаарахгүй байх
50. Замын тэмдэглэгээ зөрчих

Цаг агаар, замын нөхцөл буруу үнэлэх
51. Бороо орж байхад хурд бууруулахгүй байх
52. Цастай үед зай барихгүй байх
53. Мөстэй замыг дутуу үнэлэх
54. Манантай үед харагдац тооцохгүй байх
55. Ус тогтсон замаар хурдтай орох
56. Нойтон зам дээр огцом тоормослох
57. Халтиргаатай үед огцом эргэх
58. Шөнө харагдац муутай үед хурдлах
59. Нар гялбах үед болгоомжгүй байх
60. Замын нүх, саадыг тооцохгүй байх

Машинаа шалгаагүйтэй холбоотой алдаа
61. Дугуйн даралт шалгахгүй байх
62. Элэгдсэн дугуйтай явах
63. Буруу улирлын дугуй ашиглах
64. Тоормосны элэгдлийг үл тоох
65. Гэрэл ажиллахгүй явах
66. Шил арчигч муу байхад ашиглах
67. Толийг буруу тохируулах
68. Суудлын байрлалыг буруу тохируулах
69. Машины эвдрэлийн анхааруулгыг үл тоох
70. Техникийн үзлэг, үйлчилгээг хойшлуулах

Сэтгэлзүйн алдаа
71. Ууртай үед жолоо барих
72. Яарч сандран жолоодох
73. Өрсөлдөж жолоодох
74. Хэт өөртөө итгэх
75. “Надад осол болохгүй” гэж бодох
76. Бусад жолоочийн алдааг тооцохгүй байх
77. Эрсдэлийг дутуу үнэлэх
78. Анхааралгүй автомат үйлдлээр жолоо барих
79. Түрэмгий жолоодлого хийх
80. Тэвчээргүй шийдвэр гаргах

Биеийн байдалтай холбоотой алдаа
81. Нойр дутуу жолоо барих
82. Ядарсан үед удаан жолоодох
83. Согтуугаар жолоо барих
84. Мансуурсан үед жолоо барих
85. Эмийн нөлөөг тооцохгүй байх
86. Өвдсөн үед жолоо барих
87. Анхаарал төвлөрөл муу үед жолоодох
88. Урт замд амралтгүй явах
89. Нойр хүрч байхад үргэлжлүүлэх
90. Биеийн байдлаа буруу үнэлэх

Аюулгүй байдлын дадлын алдаа
91. Хамгаалах бүс хэрэглэхгүй байх
92. Хүүхдийг буруу тээвэрлэх
93. Хүүхдийн суудал ашиглахгүй байх
94. Ачааг буруу байрлуулах
95. Машинд хэт олон хүн суулгах
96. Аюулгүй байдлын системийг идэвхгүй болгох
97. ADAS системийн анхааруулгыг үл тоох
98. Ослын дараах зөв үйлдэл мэдэхгүй байх
99. Defensive driving дадалгүй байх
100. Бусдын алдааг урьдчилан таамаглаж жолоодохгүй байх

29/07/2026

A/C, кондишноо зөв ачаалуул л гэдэг, гэвч хэн ч яг яавал зөвийг ярьдаггүй. Хадгалаад аваарай.

Нөхцөл байдлаас хамаарсан агааржуулалтын тохиргоо:
Зун
• Дотоод агаарын эргэлт
• A/C асаалттай
• Үр дүн: Бүхээгийг хамгийн хурдан хөргөнө.

Өвөл
• Гадна агаар оруулах
• A/C унтраалттай
• Ихэвчлэн урд шилний цан арилгагч ашиглана.
• Үр дүн: Чийгийг бууруулж, шил цантахаас сэргийлнэ.

Бороотой өдөр
• Гадна агаар оруулах
• A/C асаалттай
• Үр дүн: Агаарын чийгийг бууруулж, шил цантахаас сэргийлнэ.

Замын түгжрэл
• Дотоод агаарын эргэлт
• A/C шаардлагатай үед
• Үр дүн: Гаднах утаа, тоос, хорт хийг бүхээгт оруулахгүй.

Хурдны зам
• Гадна агаар оруулах
• A/C шаардлагатай үед
• Үр дүн: Цэвэр агаар оруулж, жолоочийг сэргэг байлгана.

Таагүй үнэртэй орчин
• Дотоод агаарын эргэлт (түр хугацаанд)
• Үр дүн: Гаднах эвгүй үнэр, утаа, тоосыг бүхээгт оруулахгүй.

Наранд удаан зогсоосны дараа
• Эхлээд гадна агаар оруулах
• Дараа нь дотоод агаарын эргэлт + A/C
• Үр дүн: Бүхээгийг илүү хурдан хөргөнө.

Товчлуур, дүрсүүдийн тайлбар:
A/C
• Агааржуулагчийн компрессор
• Үүрэг: Агаарыг хөргөж, чийгийг бууруулна.

AUTO
• Автомат горим
• Үүрэг: Температур, агаарын урсгалыг автоматаар тохируулна.

FAN + / –
• Сэнсний хурд
• Үүрэг: Агаарын урсгалыг нэмэгдүүлнэ / бууруулна.

RECIRCULATION
• Дотоод агаарын эргэлт
• Үүрэг: Гаднах тоос, утаа, үнэрийг бүхээгт оруулахгүй.

FRESH AIR INTAKE
• Гадна агаар оруулах
• Үүрэг: Цэвэр агаар оруулж, CO₂ болон чийгийг бууруулна.

FRONT DEFOGGER
• Урд шилний цан арилгагч
• Үүрэг: Ихэвчлэн A/C-ийг автоматаар ажиллуулж, урд шилний цан, мананг хурдан арилгана.

REAR DEFOGGER
• Арын шил халаагч
• Үүрэг: Арын шилний цан, мөсийг богино хугацаанд арилгана.

SYNC
• Хос бүсийн температурыг ижилсгэх
• Үүрэг: Жолооч, зорчигчийн температурыг ижил болгоно.

DUAL
• Хос бүсийн температурын удирдлага
• Үүрэг: Жолооч, зорчигч өөр өөр температур тохируулна.

• TEMP ▲ Температур нэмэх
• TEMP ▼ Температур бууруулах

Дотоод агаарын эргэлтийг удаан хугацаанд ашиглавал бүхээг дэх CO₂ нэмэгдэж, нойрмоглох, анхаарал сулрах эрсдэлтэй. Боломжтой үед гадна агаар оруулах горим ашиглахыг зөвлөж байна.

Address

Ulaanbaatar
14000

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when COIN худалдаа /гарын нойтон алчуур/ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share

Category