Амтат сонгино

Амтат сонгино Махан хоолтой төгс зохицох хачир Амталсан сонгино.

🥳Бүх төрлийн хоолонд хачир болгон хэрэглэх махан хоолтой төгс зохицох Амталсан сонгино худалдаанд гарлаа. 🙂👍Хугацаа урта...
20/02/2025

🥳Бүх төрлийн хоолонд хачир болгон хэрэглэх махан хоолтой төгс зохицох Амталсан сонгино худалдаанд гарлаа. 🙂

👍Хугацаа уртасгагч химийн орц найрлагагүй 100% Органик бүтээгдэхүүнийг танд санал болгож байна.

🥳Танай баярын ширээнд тань амт нэмэх Амтат сонгиныг та сонгоорой. 🙂

Худалдаалагдаж буй цэгүүд:

🥰 Баянзүрх зах
🥰 Мандал бөөний төв
🥰 Цэнгэлдэх супермаркет
🥰 Барс зах

Сонгины ашиг тус Сонгино нь найрлагадаа А, В, С, Д, В1, В6, РР амин дэм агуулдаг. Мөн кали, фосфор, хүхэр, кальци, магни...
03/01/2025

Сонгины ашиг тус
Сонгино нь найрлагадаа А, В, С, Д, В1, В6, РР амин дэм агуулдаг. Мөн кали, фосфор, хүхэр, кальци, магни, төмөр мэтийн эрдэс бодисоор элбэг. Сонгино нь эфирийн тостой учир өвчин үүсгэгч нянгуудыг устгадаг. Сонгино нь хоолны дуршил сайжруулж, ходоодны шүүс ялгаруулалтыг ихэсгэж хоол боловсруулах эрхтэнд сайнаар нөлөөлдөг. Халдвараас урьдчилан сэргийлнэ. Ханиад их дэлгэрсэн үед сонгино, сармисыг ихээр хэрэглэхэд нян устана. Ардын эмчилгээнд сонгиныг эрэгтэйчүүдийн чалх суларсан үед хэрэглэдэг байжээ.
Энэтхэгт сонгиноор шээс хөөлгөх, идээт үрэвсэл, идээт яр шархыг цэвэрлэх, аниулж эдгээхэд, түлэгдэх, хөлдөх зэрэгт хэрэглэдэг. Шинэ ургацын сонгины нухашаар үе мөч, загатнаа маажуурыг эмчилдэг. Түүнчлэн чанамал сонгиноор шамбарамыг эдгээдэг. Хорт хаврын үед ч ашигладаг байж. Тэгэхдээ бөөр, элэг, ходоод, зүрх муутай хүмүүс их хэрэглэж болохгүй.
Сонгиныг тогтмол хэрэглэхэд цусны даралтыг зохицуулж, биеийн тэнхээ сайжирч, нян эсэргүүцэх чадвар эрс дээшилдэг байна. Чих шуугих үед сонгиныг таллан хувааж чихний ар хэсэгт үрнэ. Гар хөлөнд өргөс ороход тэр хэсгийг бас үрнэ.
Мөгөөрсөн хоолойн багтраа, харшил, хуурай ханиалга, хоолой ирвэгнэх, вирусээр үүсгэгдсэн ханиадны үед дан сонгины шөл, уусмал бэлтгэн цаг тутамд бага багаар балгаж ууна.
Бөөрөнхий сонгино селен харьцангуй ихээр агуулдаг. Үл исэлдүүлэгч энэ бодис нь эд эсийн солилцоог идэвхжүүлэн, хөгшрөлтөөс хамгаалж, хавдраас сэргийлдэг. Кальци агуулдаг тул сонгино тогтмол идэх нь яс сийрэгжихээс хамгаалж, ясны бат бөх байдлыг хангана.
Бөөрөнхий сонгино нь бусад сонгинод байхгүй цорын ганц простогландин агуулдгаараа онцлог. Энэ нь судасны ханыг тэлж, цусны өтгөрлийг багасгаж, титэм судасны эргэлтийг нэмэгдүүлдэг. Даралт байнга ихэсдэг, зүрх судасны өвчтэй хүмүүс бөөрөнхий сонгино тогтмол идэх тустай.

Address

Хан-Уул дүүрэг, 18-р хороо
Ulaanbaatar
10000

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Амтат сонгино posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share