24/08/2026
🌱 ТОГТВОРТОЙ ИРЭЭДҮЙН ТӨЛӨӨ ХАМТДАА 🌍
ЗӨВ Монгол брэнд бид Монголын уламжлалт хүнсний өв, үндэсний түүхий эдийн үнэ цэнийг хадгалж, байгальд ээлтэй, хариуцлагатай үйлдвэрлэлийг хөгжүүлэхийн төлөө дараах амлалтыг өгч байна.
🌱 Байгалиа хамгаална.
Газрын доройтол, цөлжилтийг бууруулах, байгальд ээлтэй үйлдвэрлэл, хэрэглээг дэмжихэд хувь нэмрээ оруулна.
🐪 Малчдаа дэмжинэ.
Малчдын уламжлалт ахуй, хөдөлмөрийг үнэ цэнтэй болгож, тогтвортой орлого, хамтын үнэ цэнийн сүлжээг хөгжүүлнэ.
🥛 Монголын түүхий эдийн үнэ цэнийг нэмэгдүүлнэ.
Үндэсний түүхий эд, уламжлалт мэдлэгийг инноваци, технологитой хослуулан боловсруулж, Монголын онцлогийг дэлхийд таниулна.
♻️ Хариуцлагатай үйлдвэрлэлийг эрхэмлэнэ.
Байгалийн нөөцийг зохистой ашиглаж, үйлдвэрлэл, сав баглаа боодол, тээвэр логистикт байгальд ээлтэй шийдлүүдийг нэвтрүүлэхийг зорин ажиллана.
🤝 Хамтдаа бүтээнэ.
Төр, бизнес, малчид, хэрэглэгчид болон олон улсын түншүүдтэй хамтран тогтвортой хөгжлийн бодит шийдлийг бий болгоход хувь нэмрээ оруулна.
Бидний амлалт зөвхөн үг биш.
Өнөөдрийн сонголт, маргаашийн бодит үйлдлээр хэрэгжинэ.
🌱 ТОГТВОРТОЙ ИРЭЭДҮЙН ТӨЛӨӨ ХАМТДАА ЗӨВ МОНГОЛ БРЭНД
📍 Ногоон бүс | D8 – TESO Foods павильон
📅 2026 оны 8-р сарын 20–28
#ЗөвМонгол #МонголБрэнд