Өлзий смарт цоож

Өлзий смарт цоож Смарт цоожны худалдаа,
бүх төрлийн сэлбэг хэрэгслийн худалдаа, засвар үйлчилгээ, тохиргоо

22/09/2026

Мөнгө дууддаг “Смарт Цоож” гээд лайв хийвэл яг алах гээд байнаа. Даанч тэнэг дутаад ккк

20/09/2026
Гаднаас нь харахад хүний амьдрал ч, бизнес ч дандаа амархан харагддаг.Харин дотор нь орж, өөрөө үүрч үзсэн хүн л үнэнийг...
03/09/2026

Гаднаас нь харахад хүний амьдрал ч, бизнес ч дандаа амархан харагддаг.
Харин дотор нь орж, өөрөө үүрч үзсэн хүн л үнэнийг нь мэддэг...

✍️ Ганцаараа бүх ажлаа нуруундаа үүрч яваа жижиг бизнес эрхлэгчийн бэрхшээлийг
олон ажилтантай, тогтсон системтэй компанийн захирал тэр бүр ойлгохгүй.

✍️ Түрээс, цалин, татвар, зээлээ төлөх гэж сар бүр тооцоо нийлүүлж суудаг хүний дарамтыг
өөрийн байр, бэлэн хөрөнгөтэй бизнес эхлүүлсэн хүн мэдэхгүй.

✍️ Анхны хэдэн харилцагчаа олохын тулд хаалга бүр тогшиж, хүн болгонд бүтээгдэхүүнээ тайлбарлаж явсан хүний хөдөлмөрийг
бэлэн зах зээл, бэлэн харилцагчтай бизнес өвлөж авсан хүн мэдэхгүй.

✍️ Өөрөө бараагаа татаж, өөрөө зарж, өөрөө хүргэж, орой нь орлого зарлагаа тулгаж суудаг хүний ядаргааг
ажил бүрээ хариуцуулсан хүнтэй захирал мэдэхгүй.

✍️ Нэг ажилтан ажлаас гарахад бүх ажил нь доголддог жижиг бизнесийн айдсыг
процесс, дүрэм, систем нь аль хэдийн тогтсон байгууллага ойлгохгүй.

✍️ Ажилчдынхаа цалинг тавьчихаад өөртөө юу ч үлдээлгүй гэртээ харьдаг захирлын сэтгэлийг
“Захирал юм чинь мөнгөтэй” гэж боддог хүн мэдэхгүй.

✍️ Борлуулалт нэмэгдээд байхад дансанд мөнгө үлдэхгүй суух ямар байдгийг
мөнгөн урсгалын асуудалтай тулгарч үзээгүй хүн ойлгохгүй.

✍️ Өр тавьж, алдаж, шатаж, дахин эхэлж байж босгосон бизнесийн үнэ цэнийг
бэлэн босгосон зүйл дээр ирсэн хүн мэдэхгүй.

✍️ Олон жил босгосон бизнесээ ганц буруу шийдвэрээс болж алдах вий гэж шөнө нойргүй хонохын зовлонг
бизнес эрхэлж үзээгүй хүн мэдэхгүй.

✍️ Өөрийнхөө орлогыг бодохоосоо өмнө ажилчдынхаа цалин, түрээс, татвар, зээлээ боддог хүнийг
“Бизнес эрхлэгчид ашиг л боддог” гэж амархан дүгнэж болохгүй.

Ай хөөрхий... Бизнес гэж.

Гаднаас нь харахад л гоё.

Өөрийн бизнестэй.
Захирал.
Дуртай үедээ ажиллана.
Мөнгө олно.

Харин цаана нь хэдэн удаа шантраад эргэж боссон, хэдэн шөнө нойргүй хоносон, хэдэн хүний цалин амьдралыг нуруундаа үүрч явааг эзэн нь л мэддэг.

Тиймээс бизнес эрхэлж яваа нэгнээ амархан бүү дүгнэ.

✍️ Дэм болж чадахгүй бол итгэлийг нь бүү мохоо.
✍️ Сайн зөвлөгөө өгч чадахгүй бол саар үгээ өөртөө хадгал.
✍️ Худалдаж авч чадахгүй бол ядаж хийсэн зүйлийг нь битгий муул.

Өнөөдөр жижигхэн харагдаж байгаа тэр бизнесийн ард
нэг хүний мөрөөдөл, нэг гэр бүлийн амьдрал, хэд хэдэн хүний ажлын байр явж байдаг.

Бид нэгнийгээ доош нь татаж биш, дээш нь өргөж байж л Монголын бизнесүүд томорно. ❤️copy

Бусдыг хараад атаархаж, стрессдэхийн оронд гүнзгий амьсгаа аваад өөрийнхөө ажлыг хамгийн сайнаар хий. Өнөөдрийн хөдөлмөр...
01/09/2026

Бусдыг хараад атаархаж, стрессдэхийн оронд гүнзгий амьсгаа аваад өөрийнхөө ажлыг хамгийн сайнаар хий. Өнөөдрийн хөдөлмөр чинь маргаашийн амжилтыг бүтээдэг, харин бусдыг ширтэх нь зөвхөн өөрийн цагийг л үрнэ.

Шинэ 7 хоногийн шинэхэн өглөөний мэндийг хүргэе🤩🌹🌹🌹Өглөөний мэнд хэмээх мэндчилгээний үг гайхамшгийг бүтээдэг. Эрч хүч у...
31/08/2026

Шинэ 7 хоногийн шинэхэн өглөөний мэндийг хүргэе🤩🌹🌹🌹
Өглөөний мэнд хэмээх мэндчилгээний үг гайхамшгийг бүтээдэг. Эрч хүч урам зоригийг өөрөөсөө цацруулан бусдад түгээж гэрэлтэж байгаарай.

~Хүнийг жаргаах үг хэлэхдээ хэзээч
битгий харамч бай!
~Хүссэн зүйлээ хийхдээ хэзээ ч битгий эргэлзэж бай!
🤗~Хүн болж төрснийхөө хувьд
~Хүмүүн биеэ халамжилж ЭРҮҮЛ БАЙ!
✌ӨГЛӨӨ ӨӨДРӨГ БОЛ ӨДӨР ТАНЬ АМАР АМГАЛАН💙
ӨДРИЙГ САЙХАН ӨНГӨРҮҮЛЭЭРЭЙ🤗🤗🤗

Өглөөний мэнд
24/08/2026

Өглөөний мэнд

Address

БЗД 16-р хороо 032-р цэргийн ангийн замын эсрэг талд Өлзий смарт цоож
Ulaanbaatar
13321

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Өлзий смарт цоож posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share

Category