08/07/2026
Монголын ууган шингэн хүнсний үйлдвэрлэгч “Витафит Групп” дэлхийн жишиг FSSC 22000 чанарын стандартыг нэвтрүүллээ
FSSC 22000 стандартыг нэвтрүүлснээр аюулгүй, чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх чадавхаа улам бэхжүүлж, хэрэглэгчдийн итгэл, байгууллагын нэр хүнд, зах зээл дэх өрсөлдөх чадвараа шинэ түвшинд хүргэх юм. Мөн нийт ажилтнуудаа чанарын соёл, хүнсний аюулгүй байдлын зарчимд тогтмол сургаж, байгууллагын хэмжээнд чанарт суурилсан соёлыг төлөвшүүлэн ажиллаж байна.
FSSC 22000 стандарт нь өнөө цагийн хамгийн дэвшилтэт хүнсний аюулгүй байдлын менежментийн тогтолцоонд тооцогддог.