08/05/2026
🌷Наадмынхаа захиалгыг гаргаж холынхыг нь баяр наадмаас нь өмнө амжиж очихоор тооцоолж шууданд хийх, ойрынхоо захиалгыг өгч дуусах, худалдаанд гарах бүтээгдэхүүнээ гаргах гээд л тун чиг завгүй байсаар баяр наадамтайгаа золгож, хэрэглэгчидийнхээ урмын сайхан үгээр мялаалгаад л ядарсан ч ядраагүй мэт л байлаа даа. Баярлалаа эрхэм хэрэглэгчиддээ❤️❤️❤️❤️❤️❤️❤️❤️❤️❤️❤️❤️
🌷Энэ жилийн наадмын худалдаан дээр нэг зүйл их ажиглагдлаа. Манай бүтээгдэхүүнийг зөвхөн Монголчууд биш Америкууд маш их сонирхож, бүүр идээд сурчихсан авдаг хүмүүс ч их ирлээ. Уламжлалт сайхан идээ, Монгол амтаа гадныханд таниулах, амтлуулах их ажилд минь өндөр хувь нэмэр оруулж байгаа Монголчууддаа маш их баярлалаа❤️❤️❤️ ❤️❤️❤️❤️❤️❤️❤️❤️❤️
🌷Мөн бүтээгдэхүүнээ худалдан борлуулах нөхцөл боломжийг хангаж өгсөн Сакраменто хотын Монголчуудын холбоо, Бэй Арэйгийн Монголчуудын холбоонд талархалаа илэрхийлье!
Даян дэлхий минь амар амгалан байж, хүн бүрийн санасан сайн сайхан бүхэн нь сэтгэлчлэн бүтэж байх болтугай.
(Зураг бичлэг хийх ч зав гараагүй ээ, хальт ийм 2 зураг л дарж)